“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээс дугуй хулгайлсан хэрэг гарав

2017-07-20 14:561min0
дугуй

Дорнод аймгийн харьяат 44 настай Ө нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн түрээсийн “Green Bike”  унадаг дугуйг хулгайлсан хэрэг өчигдөр гарчээ. Цагдаа нар “унадаг дугуйгаа алдлаа” гэсэн дуудлагын дагуу хэрэгт холбогдсон этгээдийг цаг алдалгүй баривчилсан аж.

Урин дулааны цаг ирсэн энэ өдрүүдэд иргэд унадаг дугуй унах нь сүүлийн жилүүдүүдэд нэмэгдэх болсон. Үүнийхээ хэрээр дугуйгаа хулгайд алдах явдал гарах болсон тул анхаарал болгоомжтой байхыг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй