2022-02-18 08:191min00

ОХУ нь Украйнтай хиллэдэг бүсээс цэргээ татсанаар 3 өдөр дараалан унасан индексүүд өслөө

Untitled
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Игор Конашенков “ОХУ нь Украйнтай хиллэдэг өмнөд болон баруун бүс дэх баазуудаас цэргүүдээ эргүүлэн татсан” гэж мэдэгдсэн билээ. Түүний хэлж буйгаар тус бүсд хийгдсэн зэвсэгт хүчний ангиудын хээрийн сургуулилт дууссан бөгөөд ангиуд бааз руугаа буцсан хэмээжээ. Тиймээс ОХУ болон Украйны хооронд үүссэн маргаантай асуудлын улмаас ойрын үед унаад байсан индексүүд эргэн өслөө. Тодруулбал, Dow Jones индекс 422.67 нэгжээр буюу 1.2 хувиар өсөж 34,988.84 нэгжид хүрэхэд Boeing компанийн хувьцааны ханш 3.7 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Харин S&P500 индекс 1.6 хувиар өсөж 4,471.07, Nasdaq Composite 2.5 хувиар өсөж 14,139.76 хүрлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй