Түүнчлэн “Аймгуудад гарсан зам тээврийн ослын статистикийг харахад, 2020 онд Төв болон Сэлэнгэ аймгийн орон нутгийн зам тээврийн ослын дуудлага өссөн үзүүлэлттэй байгаа. Ер нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тухайн орон нутгийн замын нөхцөл байдал хамгийн чухал зүйл юм. Орон нутгийн замд бүртгэгдсэн ослын дийлэнх нь хурд хэтрүүлсний улмаас осолдсон байдаг.
Уг нь орон нутгийн замд 80 км/цагийн хурдтай явах ёстой ч жолооч нар 100-120 км цагийн хурдтай явж байгаа зөрчил гарч байна. Дээрээс нь ийм хурдтай явж байхад тухайн замд эвдрэл байвал жолооч шууд хурдаа сааруулж, саадыг тойрч гарах гэж оролдож, улмаар жолоодлого алдагдаж онхолдох ослын дуудлага их бүртгэгддэг. Иймд бид орон нутгийн замын нөхцөл байдалд тал бүрээс нь дүн шинжилгээ хийх шаардлагатай” гэв.
1 comment
Орон нутгын замынхаа нүхнүүдээ олигтой бөглөчихөөч