Их Британи, Америкийн палеонтологичид Нью Мексикээс далайн аварга хилэнцэт хорхойн чулуужсан ясны дүрс олжээ. Түүний гадаад төрхийг амьтны дүрсийг хадгалаж үлдсэн хадан дээрх хэвнээс сэргээж, нуруу болон сүүлний хэсгийг баримтжуулсан талаар Historical Biology сэтгүүл мэдээлжээ.
Шинэ олдворыг далайн хилэнцэт хорхойн шинэ төрөл зүйлийн олдворын нэрт мэргэжилтэн, Баруун Виржиниа их сургуулийн палеонтологич Жеймс Ламсделлийн нэрэмжит болгон нэрлэжээ.
Hibbertopterus lamsdelli нь хачирхалтайгаар устаж үгүй болсон эвриптеридүүдийн бүлэгт багтаж буй бөгөөд хавч хэлбэртэй ч заримдаа хоёр метр өндөрт болдог байна. Үүнээс өмнө Альбукеркийн ойролцоох Манзано уулаас олдсон 305 сая жилийн настай чулуужсан яс олдсон бөгөөд 1.2 метр орчим урттай далайн хилэнцэт хорхойн араг яс Нью Мексикогийн Байгалийн түүх, шинжлэх ухааны музейд хадгалагдаж байгаа аж.