Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өчигдөр (2022.02.16) цаг үеийн асуудлаар хэвлэлийнхний асуултад хариулт өглөө. Энэ үеэрээ тэрбээр барилгын матриалын үнэ бүр 49 хувьд хүрч өссөнийг онцолжээ.
Өнгөрсөн жил барилгын үнэ огцом өссөн. Дунджаар 49 хувь өссөн. Ямар ч байсан үнийн өсөлтийг батлах Ажлын хэсэг гарган ажиллаж байна. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор 100 гаруй төсөл арга хэмжээний магадлалыг бодно. Цаашид энэ онд нөхцөл байдал ямар байхыг хэлэхэд хэцүү байна. Хойд хөршөөс барилгын материал их орж ирж байна. Бүтээн байгуулалт явахад зохицуулалтыг сайн хийх хэрэгтэй” хэмээсэн байна.