Оросын хакерууд Украины Засгийн газар болон санхүүгийн байгууллагууд руу халдлага үйлдсэн байж болзошгүй гэжээ

2022-02-16 17:52
07

Оросын хакерууд Украины Засгийн газар болон санхүүгийн байгууллагууд руу халдлага үйлдсэн байж болзошгүй гэж The Washington Post сонин мэдэгдэв. Украины Батлан ​​хамгаалах яам, тус улсын зэвсэгт хүчин, түүнчлэн Приватбанк, Осчадбанк зэрэг цахим хуудсуудын үйл ажиллагааг зогсоосон талаар өмнөх орой нь мэдэгдсэн юм.

Мөн тус сонин ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба болон түүний цэргийн тагнуулын албаны хакерууд Украины системүүд рүү нэвтэрсэн. Оросын хакерууд Украины цэрэг, эрчим хүч болон бусад чухал компьютерийн сүлжээнд нэвтэрч, Оросын “халдлага”-ын үед тэдний үйл ажиллагааг тасалдуулах магадлалтай хэмээн үзэж байгаагаа бичжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй