Украины нөхцөл байдлын талаар хэрэглэж буй АНУ-ын үг хэллэг нь бүс нутагт тогтворгүй байдал бий болгож байна. АНУ Украины нөхцөл байдлын талаар энхийг сахьсан бодлого явуулж, худал мэдээлэл түгээхээ зогсооно хэмээн найдаж” байна гэж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
“Сүүлийн хэдэн өдөр АНУ дайны аюулыг нэмэгдүүлж, хурцадмал байдал үүсгэсэн нь Украины эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал, иргэдийн амьдралд ноцтой цохилт болсон” хэмээн дипломатич өгүүлээд “Америкийн засаг захиргааны ийм үйлдэл нь хэлэлцээний үйл явцыг сүйрүүлж байна. Холбогдох талууд ийм худал мэдээлэл нийтлэхээ зогсоож, энх тайван, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг ахиулах арга хэмжээ авна гэж найдаж байна” хэмээжээ.