Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж иргэдийг залилсан этгээдийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна. Сэлэнгэ аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Г гэгч эмэгтэй хүнд өвчтэй бага насны хүүхдийн амьсгалын аппараттай зургийг хууль бусаар ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулж хандив нэрийдлээр одоогийн байдлаар 300 гаруй хүнээс өөрийн данс руу мөнгө авсан байна.