Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт сүүлийн хоёр долоо хоногт өмнөх долоо хоногуудынхтай харьцуулбал нэмэгдсэнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлэв. Энэ сарын 04-10-нд авто замаар 1224, төмөр замаар 654 чингэлэг оны эхнээс 806.7 мян.тн нүүрс, авто замаар 152, төмөр замаар 329 чингэлэг буюу оны эхнээс 124.5 мян.тн зэсийн баяжмал, төмөр замаар 1086 чингэлэг буюу оны эхнээс 165.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.
Төв банк 1,663.0 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7 хувиар нэмэгдсэн байна.