Apple компани TSMC чип үйлдвэрлэгчээс болоод iPhone-ийн үнийн бодлогодоо өөрчлөлт оруулж болзошгүй байгааг салбарын эх сурвалжаас эш татан Mydrivers портал мэдээлэв. TSMC-ээс үйлдвэрлэлийн хүчин чадал дээд хэмжээндээ хүрсэн, ялангуяа дэвшилтэт процессор болох 5 ба 4 нм-ийн шугам маш их ачаалалтай ажиллаж байгаа гэжээ.
Өнгөрсөн онд Тайванийн компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн бөгөөд захиалга өгдөг Apple компанийн бүтээгдэхүүнд ч үнээ нэмжээ. 2022 онд Купертиногийн нэг талст системийн бөөний үнэ 8-10 хувиар өссөн нь эцсийн хэрэглэгчдэд хүрэх үнэд нөлөөлнө гэж судлаачид тооцоолж байна.
Apple компани өдгөө 4-нм процессоор гүйцэтгэсэн Apple A16 нэг талст системийн үйлдвэрлэл нэвтрүүлэх ажиллагаа явуулж байгаа аж. Чип нь iPhone 14-ийн бүлгийн ирээдүйн гар утасны үндэс нь болох юм байна. Одоогоор ирээдүйн iPhone 14 ухаалаг гар утасны талаарх мэдээлэл гараагүй аж.