Украинтай залгаа хилээс цэргээ гаргах тухай ОХУ-ын мэдэгдлүүд үнэн зөв эсэхийг баталгаажуулах бодолтой байна гэж НАТО-д суугаа АНУ-ын Элчин сайд Жулиан Смит мэдэгджээ. Мягмар гарагийн өглөө ОХУ-ын Батлан хамгаалах яам Баруун болон Өмнөд цэргийн тойргийн анги нэгтгэлүүд сургуулилтаас бааз руугаа төмөр зам болон авто замаар буцаж эхэлж байна гэж мэдээлсэн юм.
Элчин сайд Жулиан Смит хэлэхдээ “Бид үүнийг шалгах болно. Нэг, хоёр өдрийн дараа энэ талаар илүү их мэдээлэл авсан байна гэж бодож байгаа” гэсэн байна.