Өчигдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрөөж, бусад бүх цаг хугацаанд Улбар шар түвшин буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалтай байсан юм.
Үүнтэй зэрэгцэн бүх шатны сургалтын байгууллагууд танхимаар хичээллэж эхэлсэн билээ. Эдгээр үйл явдлуудын үр дүнд авто замын түгжрэл арав дахин нэмэгдэж, даваа гарагийн өглөө 110-н зам тээврийн осол гарсан байна. Өнөөдөр өглөө уулын замын түгжрэл хэт их байснаас шалтгаалан хүүхдүүд хичээл, сургуульдаа хоцрохгүйн тулд зам дагаад алхаж байна.
1 comment
Осол аваарьт өртчих вйй дээ их л яарсан сандарсан зам гарч бхын жолооч нар хурдаа тохируулж яваарай.