Хотын дарга захирамж гаргаж сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Мөн цар тахлын үед бүх үйлчилгээ 00:00 цаг гэхэд зогсох захирамжийг хүчингүй болгов. Ингэснээр зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллаж болох юм байна.
Гэхдээ ААН, байгууллага, иргэдийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ.