Өнөөдөр дэлхийн ихэнх улс орнууд Гэгээг хайрын баярын өдөр буюу Валентины баярыг тэмдэглэн өнгөрөөж байна. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд энэхүү баярыг өргөн цар хүрээтээгэйр тэмдэглэх болсон юм. Тухайн баяртай холбоотойгоор амьд цэцгийн худалдаа эрэлт ихтэй байна. Өмнө нэг ширхэг улаан сарнай 4-6 мянган төгрөгөөр худалдаалагддаг байсан бол хил гаалын ээдрээтэй асуудлаас болоод 8-12 мянган төгрөгийн өртөгтэй болоод байсан билээ. Тэгвэл өнөөдөр сарнай эрэлт нэмэгдэж, олдоц ховордож нэг тус бүрийн үнэ нь 18 мянган төгрөгт хүрчээ.