Украины баячууд, бизнесмэнүүд бөөнөөрөө хилийн чанад руу гарсныг «Украины үнэн» мэдээлжээ

2022-02-14 17:241min2
0
«Сөрөг хүчний платформ-Амьдралын төлөө» намын гишүүн Киевээс Вена руу нисэх, 50 хүний суудалтай онгоцыг төрөл төрөгсөд, намынхан, бизнес түншүүддээ зориулан захиалсан гэнэ.

Хоёрдугаар сарын 13-нд Киевээс Украины бизнесмэнүүдийн суусан 20 орчим чартер болон хувийн онгоц Киевээс ниссэн нь сүүлийн 6 жилд ажиглагдаагүй зүйл байсан тухай “Украины үнэн” хэвлэлд мэдээлэв.

Энэ өдөр Ринат Ахметов (Forbes-ын жагсаалтад хамгийн баян украинчуудын №1-т ордог) болон Борис Колесников (55-р байр) нарын хувийн онгоц хилийн чанад руу нисчээ. Үнэн хэрэгтээ Ахметов нэгдүгээр сарын 30-нд ниссэн. Харин 13-нд түүний нэг онгоц ниссэн гэнэ. Колесников Украиндаа байгаа бөгөөд хаашаа ч явах бодолгүй гэж мэдэгджээ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд олон бизнесмэн Украиныг орхин гарсан юм. Тухайлбал,

-Нэгдүгээр сарын 30-нд Виктор Пинчук (Forbes-ын жагсаалтад №2),

-Хоёрдугаар сарын 10-нд Вадим Новинский (№8) мөн Александр Ярославский (№9),

-Хоёрдугаар сарын 12-ндВасилий Хмельницкий (№29), Вадим Столар (№64),

-Хоёрдугаар сарын 13нд Андрей Ставницер (№49), Вадим Нестеренко (№96) нар гарчээ. Ставницерийн төлөөлөгч томилолтоор явсан, удахгүй ирнэ гэсэн байна.

Хмельницкийн хэвлэлийн албанаас түүний өмнө нь төлөвлөж явсан, хоёрдугаар сарын 20-нд эргэн ирнэ, бизнесмэний хүүхдүүд Украиндаа үлдсэн гэжээ. Украины бизнесмен, «Сөрөг хүчний платформ-Амьдралын төлөө» намын гишүүн Игорь Абрамович Киевээс Вена руу нисэх, 50 хүний суудалтай онгоцыг төрөл төрөгсөд, намынхан, бизнес түншүүддээ зориулан захиалсан гэнэ.

АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт Оросыг Украин руу хэзээ ч дайрч болзошгүй, Олимпийн наадмын үеэр ч дайрч мэднэ гэж анхааруулжээ. Америкийн тагнуул, цэргийнхэн хоёрдугаар сарын 16-нд дайрч болзошгүйг НАТО-д сануулсан байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жек Салливан, АНУ нарийн хугацааг хэлж чадахгүй гэсэн байна. Оросын төр засгаас харин Украин руу дайрахаар төлөвлөсөн зүйл байхгүй гэжээ.

2 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2022-02-15 14:57 at 14:57

    Эх орноосоо урважээ. Манайх ч бас ингэх байхдаа

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй