2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байгаа талаар БШУЯ-наас мэдээллээ. Энэ үеэр ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болж байгааг Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулав.
Зургадугаар сард орон даяар явагддаг элсэлтийн шалгалтад оролцон, их дээд сургуулиудын хуваарь авсан элсэгчдийн хичээлийн шинэ жил уламжлал ёсоор есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Харин нэмэлт ЭЕШ арванхоёрдугаар сард болж, дээд сургуулиуд өвлийн элсэлт авдаг болох юм байна.
Зургаадугаар сард ихэвчлэн Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид ЭЕШ-тад хамрагддаг бол арванхоёрдугаар сард зохион байгуулагдах ЭЕШ-д шинээр шалгалт өгөх болон оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭЕШ-д орж чадаагүй зэрэг бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой юм байна.
Арванхоёрдугаар сард зохион байгуулагдах ЭЕШ-ын бүртгэлийн талаар БСШУ-ны яам журам боловсруулж байгаа бөгөөд жич мэдээлэх юм байна.