2017-07-20 13:431min08

Дөрвөн саяын орлогыг нэг тэрбум болтол хадгалсан дарга

Lundendorj

“Шүүгч нарын цалинг нэмэхгүй л бол нөлөөнд автаж, шударга шийдвэр гаргаж чадахгүй” хэмээн мэдэгддэг “Шүүхийн Ерөнхий Зөвлөл”-ийн дарга Н.Лүндэндоржийн өөрийн орлого нь 4.4 сая, гэр бүлийн гишүүдийн орлого нь 15 сая төгрөг байтал нэг тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшдэг гэж хөрөнгө, орлогоо мэдүүлсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд бүтнээр хүргэе.

Өөрийн орлого 4.4 сая

Гэр бүлийн гишүүдийн орлого 15 сая

120 саяар үнэлэгдэх 40 тооны адуутай

700 2 хоёр, 800 м2 нэг, 5 га нэг газартай бөгөөд энэ нь 70 саяар үнэлэгддэг байна. Мөн түүний үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлүүд нь 340 саяаар үнэлэгддэг аж.

Ц.БАТ-ИРЭЭДҮЙ

Эх сурвалж http://zarig.mn/1jg