Согтуурсан үедээ хүйтэн мэсээр эхнэрээ гэмтээж, танхайрсан хэрэг гарав

2017-07-20 13:341min0
Баривчлах

Баянгол дүүргийн аравдугаар хорооны оршин суугч 32 настай иргэн О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 27 настай эхнэр Х-г зодож хүйтэн мэсээр хоёр хөлийг нь гэмтээсэн хэрэг өчигдөр (2017.07.19) гарчээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагад  оройны 18:39 цагт “Бага нарангийн тавдугаар гудамжинд байрлах авто угаалгын газар манай охиныг О гэх залуу хутгалаад гэмтээчихсэн амьсгалахгүй хэвтэж байна” гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчлах үед хүйтэн мэс гарган танхайрсан аж. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй