Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэг , Хүдэр суманд нэг, Төв аймгийн Эрдэнэ суманд нэг, нийт гурван түймэр асаж байна.
Харин Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Мандал сумын гурав, Хүдэр суманд нэг, Төв аймгийн Батсүмбэр сумын дөрөв, Булган аймгийн Сэлэнгэ сумын нэг, нийт 12 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Булган аймгийн Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 2, Эрдэнэ суманд 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 6 түймрийг бүрэн унтрааж, холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өглөө.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 448 албан хаагч, 30 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 308 албан хаагч, 27 автомашин, орон нутгаас 432 хүн, 32 автомашин, нийт 1188 хүн, 89 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ