Украин агаарын хөдөлгөөнөө түр зогсоож магадгүй хэмээн Европын эв санааны нэгдлийн фракцын гишүүн Олексий Гончаренко мэдэгдсэний дараа 2-р сарын 13-ны ням гаригаас эхлэн Air France Украин руу хийх нислэгээ хориглож, хоригоо 1-2 долоо хоног үргэлжилж магадгүй талаар дурджээ.
Мөн бямба гаригийн орой Нидерландын KLM агаарын тээврийн компани Украин руу хийх нислэгээ зогсоохоор шийдэж, үүнийгээ Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тайлбарласан бол ням гарагт Киев рүү нисч явсан SkyUp агаарын тээврийн онгоц Молдавт газардсан байна.
Үүний дараа Украины эрх баригчид тус улсын агаарын орон зайг хаасан гэдэг мэдээлэл нь цуурхал байсан тухай мэдэгджээ.
Украины Дэд бүтцийн яам “Агаарын орон зайг хаах нь тус улсын бүрэн эрх бөгөөд энэ талаар ямар ч шийдвэр гараагүй байна. Дэд бүтцийн яаманд Украины Ерөнхийлөгчийн Тамгын газар, Украины Улсын нисэхийн алба, “УкСАТСЕ” ТӨҮГ, И.А.Бориспил ТӨХК, Украины агаарын тээврийн компаниудын удирдлагууд оролцсон ажлын уулзалт болсон. Энэ уулзалтаар Украины нөхцөл байдал болон агаарын тээврийн зах зээлийн асуудлыг авч хэлэлцсэн” хэмээн тайлбарлажээ.