Өнөөдрөөс бүх шатны боловсролын байгууллагууд танхимаар хичээллэнэ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн боловсролын газраас танхимын сургалтад хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг цэцэрлэг дээрээ өгөх шийдвэр гаргаад байсан юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд эцэг, эхчүүд хүүхэдийнхээ цагаан хорхойны шинжилгээг хийлгэхээр гадаа олон цагаар оочерлов. Хүүхдүүдийн асран хамгаалагчид
- 3-5 настай хүүхдүүдийг гадаа очерлуулан зогсоож шинжилгээ авч байгаа ажлыг зохион байгуулсан дарга нарт яаралтай арга хэмжээ хариуцлага тооцох хэрэгтэй,
- Энэ тэнэг ажлаа боль, эрүүл хүүхэд цэцэрлэгт яваад халдвар авчихвал яах вэ%
- Зөвхөн цагаан хорхойны шинжилгээ шүү дээ, даарч хөрөөд ковид тусвал яах вэ,
- Нялх балчир хүүхдүүдийг гадаа очерлуулна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ,
- Маш хүйтэн өдөр байна, хүүхдүүд өвдөх магадлал маш өндөр байна гэсэн гомдлыг өгүүлж байна.
Нийслэлийн Боловсролын газраас тогтоосон хуваарийн дагуу өчигдөр шинжилгээ авах сүүлийн өдөр байсан бөгөөд шинжилгээ өгч амжаагүй хүүхдийг цэцэрлэг хүлээж авахгүй гэсэн нь эцэг эхчүүдийг хүүхдээ дагуулан оочерлоход хүргэжээ.
Хоёрдугаар сарын 14 гэхэд 4-5 насны нийт 41 мянга гаруй хүүхэд шинжилгээнд хамрагдах төлөвлөгөө гаргасан. Шинжилгээг цэцэрлэгүүд дүүргийнхээ Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулж байгаа аж.