Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хилийн боомтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтоор өдөрт 50-60 чингэлэг оруулж ирж буй. Одоогоор нийт 1,460 чингэлэг ачаа бараа татаад байна. Бусад боомтуудын тухайд хамгийн өсөлттэй байгаа нь Булган боомт байгаа юм. Тус боомтоор өмнө нь өдөрт 50 орчим тээврийн хэрэгслээр нүүр гарч байсан бол одоо 120 болж нэмэгджээ. Түүнчлэн нэгдүгээр сарын сарын 28-наас эхлэн төмөр замын тээврийг эхлүүлсэн ахицтай мэдээ байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сарын 28-наас хилээр зэсийн баяжмал, төмрийн хүдрийг гаргаж эхэлсэн. Өдөрт нэг галт тэрэг буюу 50 вагон хилээр гарч байгаа. Ямартай ч хөрш улстай ярилцсаны үндсэн дээр эхний ээлжид төмөр замд зогссон буюу нэгэнт ачигдсан бараа бүтээгдэхүүнийг гаргах тал дээр нөгөө талтай тохирсон.

Одоогоор нүүрстэй 1,200 гаруй вагон, төмрийн хүдэртэй 700 гаруй вагон, 100 гаруй вагон зэсийн баяжмал хүлээгдэж байна. Дараагийн тээврийн асуудлыг харилцан ярилцаж байж шийдвэрлэнэ” гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн