Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж, бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд 12 мянган тонн мах нөөцөлжээ. 

Өнгөрсөн жил зуншлага сайн байсантай холбоотойгоор махны чанар сайн байгаа аж. Чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд малын өвчин гараагүй бүс нутаг, аймаг, сум, багаас бэлтгэх шаардлагыг онцгойлон тавьж, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр давхар хянан баталгаажуулж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Нөөцийн махны худалдааг ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулах юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн