Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 20 дахь жилдээ болно. Мөсний баярыг гуравдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд тэмдэглэхээр аймгийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэсэн. Тэгэхдээ энэ жил олон жилийн дунджаас дулаан байгаатай холбоотойгоор гол, мөрөн, нуурын мөсний даац хүн, мал, машин, техник хэрэгслээр зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг ОБЕГ-аас байнга анхааруулж байсан.
Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байгаа аж.. Тухайлбал нуурын мөсөн дээр машин, техник зогсоохгүй, машин зогсох талбайг тусгайлан өөр газар бэлдэх, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан био 00-ийн зохион байгуулалтыг хийх юм байна.