Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө зээлж, улмаар зээлийн эргэн төлөлт нь удааширч, шүүхэд шилжээд байгаа компаниуд болон тэдгээрийн хариуцагч этгээдүүдийн нэрсийг зарлаад нилээдгүй хугацаа өнгөрлөө. Тэдний дундаас зээлийн хэмжээгээрээ тэргүүн эгнээнд явж байгаа Ц.Ууганбаяр гэж хэн бэ?
Цогтжаргалын Ууганбаяр нь КТМС-ийг Олон улсын менежмент чиглэлээр сурч төгссөн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн бөгөөд түүний өмнө Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Мөн бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Юнайтэдпрожектс Корпорэйшны гүйцэтгэх захиралаар ажилладаг гэсэн мэдээлэл 2016 онд Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэгдсэн байна.
“Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэгч “Нью Яармаг Хаусинг прожект ХХК”-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Сонгуулийн үеэр хар машин худалдаж авах асуудалд ч нэр холбогдож явсан. Энэ мэт маш олон цол гуншинтай, Төрийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан хүн улсын банкнаас их хэмжээний зээл аваад эргэн төлөөгүй байна.
Дээрх мэдээллүүд нь түүнийг Хөгжлийн банкнаас зээл авахад экс Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоо байсан гэх хардлагыг иргэдийн дунд үүсгэх болжээ.
5 comments
Муутай нөхөрлөвөл могойн хорлол гэдэг. Энэ залуугийн карьер дуусчээ.
142 тэр бум.
142 тэр бум.
Хохь нь.Жонхууг үхсэнээ хийж дагасан юм.
Vanga shig helehed ene myngiig genko avsan.Battulgiin shunal ch diildehguu yum daa..Mongol ulsaa gesen uchuuhen setgel ene hund baidagguu l yum bn daa.