Ямар ч ухаалаг гар утасны доторх руу бүрэн нэвтрэх боломжтой Pegasus тагнуулын хөтөлбөрийн томоохон дуулианаас болоод Израилд товчлууртай гар утас сонирхогчдын тоо огцом нэмэгджээ. Тус улсад Nokia компани гар утас борлуулалтаараа тэргүүлж эхэлсэн байна.
“Калькалист” сонинд сэтгүүл зүйн томоохон эрэн сурвалжлах ажиллагааны үр дүн нийтлэгдсэнээс хойш ухаалаг утсанд суулгасан программ хангамжийн дуулиан хүчээ авчээ. Өндөр хүчин чадлын тагнуулын программ хангамж нь улс төрчид, төрийн зүтгэлтнүүд томоохон компани, үйлдвэрийн захирлууд, үйлдвэрчний эвлэлийн идэвхтнүүдийн ухаалаг гар утсанд суурилуулагдсан байдаг. Энэ нь хууль сахиулагчдын сонирхлыг татдаг гэсэн мэдээллийг тус сонин цагдаагийн газраас авч нийтлэл бичин цацаж байсан юм.
Гэвч тагнуул программыг ашиглан бусдын утсанд хууль бусаар нэвтэрсэн гэх энэ асуудлаар шүүхээс ямар ч шийдвэр гараагүйг сэтгүүлчид баталжээ.
Гэхдээ Pegasus суурилуулагдаагүй хүн гэж бараг байхгүй. Улстөрчид, томоохон бизнесмэнүүд, төрийн байгууллагын ерөнхий захирлууд, хотын дарга нар, томоохн компанийн удирдлагууд, сэтгүүлчид, янз бүрийн эсэргүүцэл зохион байгуулагчид, Ерөнхий сайдын зөвлөхөөс эхлээд гэр бүлийнх нь гишүүд гээд бүгдэд ямар ч хязгаарлалтгүйгээр суурилуулсан” хэмээн “Калькалист” сонин бичсэн юм.
Иргэдээ хууль бусаар тагнаж чагнадаг энэ программыг санаачлагч нь Нийтийн аюулгүй байдлын албаны орлогч дарга асан Рони Альшейха, Израилийн цагдаагийн газрын кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга Йоава Хасана нар гэж үзэж байна.
Израилийн Дотоод хэргийн сайд Айелет Шакед «Калькалистом»-ийн гаргасан мэдээлэл үнэхээр үнэн бол иргэдийн хувийн амьдралыг тагнаж чагнасан хууль бус ажиллагааны хамгийн нарийн мөрдлөг шалгалт явуулна гэдгээ амлажээ.
Эх сурвалж: KR