Дэлхийн томоохон оффшор бүсүүдийн нэг Люксембург улсад бүртгэлтэй компаниудын насанд хүрээгүй эзэмшигчдийн тухай судалгааны мэдээллийг өчигдөр OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project) төслийн вэб сайт мэдээлжээ.
Люксембургийн Засгийн газар өөрийн улсад бүртгэлтэй оффшор компаниудын эцсийн эзэмшигчдийг зарлах талаараа 2019 онд мэдэгдсэн бөгөөд компанийн эзэмшигчдийн мэдээлэл буруугаар ашиглагдаж, дуулиан дэгдэхээс сэргийлэн өмчлөгчдийг мэдээллээ өөрчлөхөд зориулан гурван жилийн хугацаа өгчээ.
Энэ хугацаа дуусгавар болсон учраас тус улсын Засгийн газар оффшор компаниудын эзэмшлийн мэдээллийг ил болгожээ. OCCRP төслийнхөн 2020 оны байдлаар Люксембург улсад бүртгэлтэй компанийн эзэмшигч, томоохон хувьцаа эзэмшигчдийн дотор 291 хүүхэд байгааг тогтоожээ.
Тэдний дунд Монголын говьд нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн эзэн нь нэг настай монгол хүүхэд байсан талаар мэдэгджээ. Төслийнхөн монгол хүүхдийн талаар үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Тайланд мөн эдгээр 291 хүүхдүүдийн эцэг эх нь олигархи, гэмт хэрэгтэн, эсвэл нөлөө бүхий улс төрчид байх магадлалтайг дурдсан төдийгүй зарим хүүхдүүд компаниа байгуулагдах үед хорвоод мэндлээ ч үгүй байсныг онцолжээ. Люксембургийн хуулиар компани эзэмшигч нь насанд хүрээгүй хүүхэд байхыг зөвшөөрдөг байдлыг судлаачид “Жинхэнэ эзэдэд хүүхдийнхээ ард нуугдаж үлдэх боломж олгосон” явдал байж магадгүй талаар таамаглал дэвшүүлжээ.
Мөн энэ тайланд Засгийн газраасаа хөрөнгө эзэмшдэг 11 настай Азербайжан хүү, Хятад улсуудтай байгуулсан гэрээнээс ашиг хүртдэг Туркменистан хүүхэд, Канад болон АНУ-ын тэтгэврийн сангаас олон тэрбумын хөрөнгө эзэмшдэг Оросын өсвөр насны охин тухай жишээнүүд дурджээ.
Эх сурвалж: OCCRP.org
4 comments
ene gukugnuud hutsaj uguh ymaa shingeedegel bgadaa burhan urshuug
Ulsiin xurungiig idej barahgv bnuuh
ГАЗРЫН ДООРХ БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭСЭН МӨРТЛӨӨ ХЭДХЭН ХУЛГАЙЧ ДУРААРАА ДУРГИЖ БАЙГААГ ЯАЖ ЗОГСООХ ВЭ. АЛАЛЦАЯ
Хэд наслана гэж ингэдэг байна.Арай өлөн шаарнууд юм даа.