Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын гол нэр төрлийн материал импортлогчдын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар барилгын материалын ханган нийлүүлэлт, нөөц бүрдүүлэх, үнийн өсөлтийг бууруулах боломжийн талаар ярилцсан байна. Улмаар 2022 оны бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалын үйлдвэрлэл, импортод тулгамдаж буй асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулжээ.
Сар бүр нэн түрүүнд шаардлагатай барилгын материалыг төмөр замаар тээвэрлэх чиглэлээр барилгын материал импортлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг эрэмбэлэн нэгтгэж ажилласны үр дүнд өнгөрсөн арванхоёрдугаар сард 95, нэгдүгээр сард 105 вагон барилгын материал импортолжээ. Мөн хилээр нэвтэрч буй Чингэлэг тээвэрт багтахгүй арматур, төмөр бүтээц эдлэл, зарим нэр төрлийн барилгын материал, тоног төхөөрөмжийг төмөр замаар тээвэрлэхээр болсон байна.
1 comment
Эрдэнэбилэг гэдэг. Хулгайчид яагаад хууль засаг ойртож чаддаггүй юм бол !!!!!