Боловсролын үнэлгээний төвөөс 2019 онд үндэсний хэмжээний бүх сургууль, сурагчдыг хамруулан Чанарын үнэлгээг хийж байжээ.
Энэхүү судалгааны үр дүнг өмнөх онд хийгдсэн гарааны үнэлгээтэй харьцуулж үзэхэд ямар үр дүн гарсан талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат танилцуулав.
Тэрбээр “2019 оны Чанарын үнэлгээ болон 2021 оны Гарааны үнэлгээний дүнг харьцуулахад бүх судлагдахуун хичээл бүр дээрээ 10-20 хувь буурсан. Үүнд КОВИД-19-ийн өмнө байсан хоцрогдол дээр цар тахлын дараах хоцрогдол нөлөөлсөн байна гэж дүгнэж болохоор байна. Харьцуулсан дүнг хичээл, агуулга тус бүр дээр болон аймаг, орон нутгуудад нарийвчлан гаргаж, статистик тайлан мэдээллийн санд байршуулсан байгаа. Эдгээрийг багш нар өөрсдийн эрх, нууц үгээрээ нэвтэрч танилцах боломжтой” гэлээ.