Шилдэг өгүүллэгийн орчуулгын уралдаан зарлажээ

2022-02-07 13:451min0
download (1)

Монголын Орчуулагчдын Эвлэлээс шилдэг өгүүллэгийн орчуулгын уралдаан зарлажээ.

Уралдааны зорилго: Утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу халааг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд оршино.
Уралдааны хамрах хүрээ: .
Уралдаанд оролцогчид тавих шаардлага: Нэг орчуулагч хоёроос илүүгүй бүтээлээр оролцож болохоос гадна сонгосон өгүүллэг нь урьд өмнө монгол хэлнээ орчуулагдаагүй зохиол байна.
Уралдааны шалгаруулалт

  • Нэгдүгээр байр -1. Өргөмжлөл, 1,0 сая төг.
  • Хоёрдугаар байр -1. Өргөмжлөл, 500 мянган төг.
  • Гуравдугаар байр -1. Өргөмжлөл, 300 мянган төг.
  • Тусгай шагнал – 3. Өргөмжлөл, мөнгөн шагнал

Бүтээл хүлээн авах хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр хүртэл явагдана. Орчуулгын бүтээлийг МОЭ-ийн mongol.translators@gmail.com цахим хаягаар хүлээж авна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй