Хойд Солонгост 30 настай багш бүсгүйг баривчилжээ. Учир нь тэрбээр хүүхдүүдэд зохисгүй бүжиг заасан гэнэ. Бүжгийн хөдөлгөөнийг “капиталист” гэж нэрлэсэнийг VOA мэдээлэв. Хойд Солонгосын төр засаг бүжгийн нэгэн багшийг хэдэн шавийнх нь хамт саатуулжээ.
Багш бүсгүй шавь нартаа “капиталист” хөдөлгөөн заахын тулд гадаадын мэдээллийн хэрэгслийг ашигласанд буруутгагджээ. Өнгөрсөн онд БНАСАУ иргэддээ Өмнөд Солонгос, АНУ зэрэг капиталист орнуудын мэдээллийн хэрэгсэл үзэх, түгээн тараахыг хориглосон хууль гаргасан юм. Хуулийг зөрчвөл маш хатуу шийтгэлтэй бөгөөд цаазын ял ч сонсгох магадлалтай.
“Социализмын эсрэг асуудлыг хянадаг хяналтын багийнхан Пеньсон хотын Яньзи-Донд өсвөр насны хүүхдүүдэд гадаад стилиэр дисконы бүжиг зааж байсан бүжгийн багш, 30 настай эмэгтэйг барилаа” хэмээн “Чөлөөт Ази” радиогоор мэдээлжээ. Түүний зурагтанд гадаадын дуу, бүжгийн видео бүхий USB флэш холбогдсон байсан гэнэ.
“Өсвөр насны сурагчид дэлгэцэн дээрх бүжгийг дуурайн бүжиглэж байсан. Социализмын эсрэг асуудлыг хянадаг хяналтын багийнхан флэшийг хураан авч, багш болон бүх сурагчийг штаб руу аваачсан” гэжээ. Бүжгийн багш их сургуулилт багшлахаас гадна гэрээр нэмэлт сургалт явуулдаг байсан аж. Ийм замаар тэрбээр амьдралд нь хүрэлцэхгүй цалиндаа бага ч гэсэн нэмэр болдог байжээ.
Тэрбээр гэртээ капиталист бүжиг зааж байгаад баригдсан гэнэ. “Хүүхдүүд Хойд Солонгос стилиэр биш, Өмнөд Солонгос, Хятад, Америкт байдаг шиг бүжиглэж сурахыг хүссэн. Тэгээд л тэр багш заасан байж таарна” хэмээ эх сурвалж хэлжээ.
“Социализмын эсрэг асуудлыг хянадаг хяналтын багийн гишүүд энгийн хувцастай өмсөн, бүжгийн багшийн гэрийн ойролцоо хоёр хоног нуугдсан. Тэд хэдэн хүүхэд сурч байгааг ажиглаж, дараа нь гэрт нь нэгжлэг хийсэн” хэмээн өөр нэгэн эх сурвалж ярьжээ. Харин гурав дахь эх сурвалжийн хэлснээр, сурагчдын олонх нь чинээлэг айлын хүүхдүүд байсан гэнэ. Тэд мөнгөтэй, эрх мэдэлтэй эцэг эхтэй учраас хатуу шийтгэл хүлээдэггүй гэж мэдээлж байна.
Эх сурвалж: TCH