Хятадын Space Transportation компани цагт 4300 км/цагийн хурдтай тойрог замын ойролцоох сансрын онгоц бүтээж байгаагаа зарлалаа. Тус компани гурван жилийн дараа Лондон хотоос Нью-Йорк руу ганцхан цагийн дотор нисэж, өөрсдийн боловсруулсан бүтээлээ танилцуулахаар төлөвлөж байна.
Space Transportation компанийн сайтад гарсан танилцуулах видеон дээр зорчигчид 2 пуужин, гуралжин далавчаас бүрдэх зөөвөрлөгч пуужин бүхий нисэх аппаратанд сууж байгааг дүрслэн үзүүлжээ. Зорчигчид суулгасан аппарат хөөрсний дараа суборбиталь өндөрт гарч, зөөвөрлөгч пуужин нь салснаар далавчаараа газарт буухаар төлөвлөжээ.
Нислэг, буултыг SpaceX компанийн Falcon 9-тэй адил босоо байдлаар гүйцэтгэх юм байна. Space Transportation компани 2018 оноос хойш туршилт хийхэд үзүүлбэр видеог бодит болгох үндэслэл бий гэж гарчээ.
Одоогийн байдлаар Хятадын үйлдвэрлэгч 10-аад туршилтыг амжилттай даван туулсан хоёр төрлийн пуужин боловсруулаад байгаа аж. Эхнийх нь болох олон удаагийн Tian Xing – 1 пуужин нь зорчигчдын капсулаас салсныхаа дараа далавчин дээр гулсах зарчим ашиглан газарддаг бол хоёр дахь боловсруулалт болох Tianhang -1 (Jiageng-1) нь агаарын болон пуужингийн технологийг хослуулжээ.
Энэхүү олон удаагийн зөөвөрлөгч пуужин нь босоо хөөргөлттэй, хөндлөн буулттай. “Энэ бол өндөр хурдны тээвэрлэлтэд зориулсан далавчит пуужин бөгөөд сансрын аппарат зөөвөрлөдөг пуужингаас илүү хямд, сонгодог онгоцноос илүү хурдан” хэмээн компанийн төлөөлөгч The Yicheng Times хэвлэлд мэдээлжээ. Space Transportation компани газар дээрх туршилтаа 2023 онд хийхээр төлөвлөж байна.
Үүнээс хойш 1 жилийн дараа эхний туршилтын нислэгээ үйлдэнэ. Өмнөх хоёр шатны туршилт амжилттай болбол багийн гишүүдтэй туршилтын нислэгээ 2025 онд үйлдэх юм байна. Хятадын энэхүү компани уг төсөлдөө өнгөрсөн онд $46,3 саяыг татан авч чаджээ.
Суборбитал нислэг гэж юу вэ?
Энэ нэр томъёо нь нислэгийн аппарат сансрын орон зайд хэр нь хиймэл дагуулын тойргийн замаар арай доогуур нисэхийг хэлнэ. Уг аппарат баллистикаар сансрын эхний замаас арай бага хурдаар ниснэ.
Суборбитал нислэгийн өндөр 80-100 км байдаг гэж үнэлдэг. Иймэрхүү боломж нь тойрог замын орчмын орон зайг тээвэрлэлт болон цэргийн зорилгоор эзэмшихийг хүсдэг олон хүний анахарлыг татдаг.
Өнгөрсөн онд АНУ-ын Агаарын цэргийн хүчин 3 жилийн хугацаанд суборбитал нислэгийн аппаратыг загварын төсөл гаргаж боловсруулах зорилгоор “Hermeus” компанитай 60 сая долларын гэрээ байгуулснаа зарлаж байсан юм. Харин Элон Маскийн SpaceX компани 2017 онд л “Газар-Газар” нэртэй сансрын тээвэрлэлтийн төслөө танилцуулж байсан.
Маск сансрын орон зайд зорчигчид тээвэрлэх асуудлыг Starship шинэ пуужингийнхаа тусламжтайгаар төлөвлөж байсан боловч цаашид энэ боловсруулалтын талаар ямар ч мэдээлэл гаргахаа больсон юм. SpaceX-ээс ялгаатай нь Америкийн Virgin Galactic компанийн төсөл, түүнчлэн сансрын салбарын томоохон судалгаанууд нь амжилттай болсон.
Тус корпораци сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ерөнхий захирал Ричард Брэнсоноо суборбитал орон зай руу илгээж байсан түүхтэй. Америкийн “VSS Unity” үйлдвэрлэгчийн пуужинан онгоц 86 км-ийн өндөр гарч, сүүлд нь Нью-Мексико мужид газарджээ. Аппарат нэг цаг орчмын хугацаанд нислэг үйлдсэн юм.
Брэнсоны нислэгийн үр дүнгээр түүний өрсөлдөгч Элон Маск Virgin Galactic-ийн өрсөлдөгчдийн пуужинан онгоцны тасалбар захиалсан байна. Өдгөө технологи боловсруулагчид сансарт нисэх тасалбарыг суудал бүрийг нь 450-600 мянган доллараар борлуулж байгаа юм.
Эх сурвалж: FOCUS