АНУ-ын Жонс Хопкинсийн их сургууль бямба гаригийн өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд COVID-19 коронавирусын халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 390 сая 990 мянга 703-т хүрсэн талаар мэдээлжээ.
Дэлхий дахинд COVID-19-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5 сая 724 мянга 931 хүн нас баржээ. COVID-19 тохиолдол 20 сая гарч бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразил улсууд жагсаж байгаа хэвээр байна.
АНУ-д COVID-19-ийн халдвар авсан хүний тоо 76 сая 354 мянга 437-д хүрч, 901 мянга 391 хүн нас бараад байгаа бол Энэтхэгт COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 42 сая 80 мянга 664-т хүрч, нас барсан хүний тоо 501 114, Бразилд халдварын 26 сая 326 454 мянган тохиолдол бүртгэгдэж, 631.265 өвчтөн нас баржээ.
Дэлхийн томоохон үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан Worldometer порталын мэдээлснээр бямба гаригийн өглөө манай гаригийн 1 сая хүнд ногдох нас баралтын түвшин 737.0 байна. АНУ-д 1 сая хүн амд 2767 хүн, Энэтхэгт 358, Бразилд 2936 хүн нас баржээ.