Энэ сарын 2-нд Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охь хөндий баг орох гэж яваад голын мөсөнд суусан “Пажеро” маркийн суудлын автомашиныг Онцгой байдлын алба хаагчид татан гаргаж, гэр бүлийн таван хүний амь насыг аварчээ.
Автамашинтай иргэдэд хандсан мөсөн дээгүүр зорчихгүй байх сэрэмжлүүлэг хэвлэл мэдээллээр тараагдаж байгаа ч иргэдээс мөс цөмөрсөн, автомашинтайгаа голд суусан дуудлага тасрахгүй байгааг Онцгой байдлын газраас анхааруулж байна.