Ковид19 халдвар болон томуу, томуу төст өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.
Улмаар өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэгийн танхимын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 7-11-ний өдрийг дуустал түр хугацаанд зогсоох шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд баталжээ.
Өнөөдрийн байдлаар зорилтод бүлгийн буюу танхимаар хичээллүүлэх хүсэлтээ өгсөн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж байна. Тэдгээр хүүхдүүдийн танхимын сургалт мөн адил дээрх заасан хугацаанд түр зогсох юм байна.