Даян аварга Н.Батсуурь сар шинийн уламжлалт барилдаанд зодоглоно гэдгээ бөхийн холбоонд мэдэгдэж, өөрийн цахим хуудаснаа “Маргааш барилдана. Хууль ёсны дагуу” хэмээн бичсэн. Түүний допингийн шинжилгээний хариу нь хориотой бодис “very low” буюу маш бага илэрсэн гэдгийг ч олон нийтэд харуулсан.
Харин Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав энэ талаар “Маргаашийн сар шинийн барилдаанд Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Ө.Бат-Орших нар барилдахгүй. Битүүний барилдаан бол бэлгэдлийн барилдаан. Тиймээс допингтой, допингийн шийтгэл буруу, зөв гэдэг нь тусдаа асуудал. Үүн дээр бид бүхэн ойлголцсон. Н.Батсуурь аварга өнөөдөр 11:00 цагийн үед надтай ярьсан. Дараагийн барилдаануудад барилдуулахыг тэргүүлэгчдийн хурлаараа шийдээд өгөөрэй гэх хүсэлтийг тавьсан. Тэргүүлэгчид энэ барилдаанд өнжүүлье гэж шийдсэн” гэсэн тайлбар хийлээ.