Чагандо мужаас Хойд Солонгос ням гаригт Японы тэнгис рүү нэг баллистик пуужин харвалаа. Хойд Солонгос пуужин харвасны дараа АНУ Пхеньянтай хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байна хэмээн мэдэгджээ.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “АНУ урьдчилсан нөхцөлгүйгээр Пхеньянтай хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байна. Бүс нутагтаа өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахын тулд цэргийн чадавхийг нэмэгдүүлэхэд бэлэн байна. Бид Солонгосын хойг дахь холбоотнуудаа хүчирхэг байлгах хэрэгтэй. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө Пхеньянтай хэлэлцээ хийх бодлогодоо тууштай зогсоно” хэмээн мэдэгдсэнийг Fox News дамжуулжээ.
Хойд Солонгосын Чагандо мужаас Японы тэнгис рүү харвасан баллистик пуужингийн нислэгийн хүрээ ойролцоогоор 800 километр, өндөр нь хоёр мянган км байсан хэмээн таамаглаж байна.