Ташкентын амьтны хүрээлэнд нэгэн эмэгтэй олны нүдэн дээр бяцхан охиныг баавгайн хашаа руу шиджээ. Махчин амьтан хүүхдэд хүрээгүй ч, охин бараг таван метрийн өндрөөс унаж бэртсэн гэж амьтны хүрээлэнгийн хэвлэлийн алба баасан гаригт мэдээлэв. Хэрэг өчигдөр (2022.01.29) орон нутгийн цагаар 12:00 цагийн үед гарсан байна.
Хэвлэлийн албаны мэдээлснээр, Кавказын хүрэн баавгай Зузу хүүхэд тэвэрсэн эмэгтэйн үйлдлийг даган төмөр хашааг даган суваг руу аажуухан бууж, охин руу ойртож, үнэрлэж үзжээ. Энэ үед амьтны хүрээлэнгийн ажилчид баавгайг төөрөгдүүлэн хашааны дотор талд оруулж амжсан ч охин таван метрийн өндрөөс унасны улмаас л хүнд бэртжээ.
Кавказын хүрэн баавгай 2017 онд Бакугийн амьтны хүрээлэнгээс Ташкентад ирсэн бөгөөд анхнаасаа л нийтэч, хөгжилтэй, хүмүүст нээлттэй байдаг учраас амьтны хүрээлэнгийнхэн хайртай амьтдын нэг болсон байжээ. Одоогоор хууль сахиулах байгууллага энэ хэргийн шалтгааныг шалгаж байгаа бөгөөд хүүхэд эмчийн хяналтад орсон байна.
Охинд эмнэлгийн тусламж үзүүлэх бүх зардлыг Ташкентын амьтны хүрээлэн хариуцаж байгаа бөгөөд охиныг хурдан эдгэрэхийг хүсч байна хүрээлэнгийн хэвлэлийн албаныхан мэдээлжээ.