МЭДЭГДЭЛ
“Хөгжлийн банк”-ны хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий чанаргүй зээлдэгчдийн зээлийн асуудлыг шүүхээр шийдүүлэхээр нэхэмжлэл гаргаж буй талаар тус банкны удирдлагууд олон нийтэд мэдээлэл хийлээ.
2012 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байна. Эдгээр зээлийг Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаатайгаар олон улсаас босгосон эх үүсвэрээр санхүүжүүлсэн зээл бөгөөд 2023 онд төлөх гадаад өр юм. Уг зээлдэгчид зээлээ төлөхгүй тохиолдолд Монголын төр хариуцаж төлөх талаар ч яригдаж эхэллээ. Үүнтэй Монгол Ардын Нам санал нийлэхгүй.
Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно.
Хэсэг бүлэг этгээдүүдийн авсан зээлийг Монголын ард түмний татварын мөнгөөр төлүүлэхийг Монгол Ардын Нам дэмжихгүй бөгөөд зээл авсан цөөнхөд давуу байдал олгож, өр төлбөрийг нийтийн сайн сайхны төлөө зарцуулах нөөц боломжоос төлөх нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна.
10 comments
Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс ихэнх нь МАН-ынхан
Чадсаныг нь харж байж үнэмших хэрэгтэй. Ингээд том том ярьж баясгаад л байдаг хэвээрээ.
Бусдын боломжииг хулгайлчихаад ухамсаргүй барьцаа авсан бол шиитгээч шүүхээр шиитгээч хайцайлаадл байдаг явдалуудыг мэддэггүй гэж боддог байхо
Одоо хариуцлагаа тооцчих байлгүй дэ шинэ эх ороноо гэсэн залуусаараа намаа цэнэглээч ээ мэргэжлын хулгайч дээрэмчид чинь МАФи йн сүлжээнд оржээ..Даргаа Хахаха
Банкнаас авсан мөнгөө төлж чадалгүй барьцаанд тавьсан хашаа байшингаа хураалгаж айлын хашаа түрээсиин байраар хоног төөрүүлж байгаа энгиин иргэд зөндөө Гэтэл цүнх барьсан цагаан гартан улс төрчид хэдэн арав зуун тербумаар нь зүгээр авчихаад завшиж байгаа нь ёстой л шударга бус хэрэг Одоо л ёстой МАН намын авилагчидтай тэмцэх үгүйг харах боллоо Харин мэдээжиин авсан мөнгө авсан эзэн нь тодорхой иим хэргииг шүүхээр оруулаад хэдэн жилээр сунжруулж нөгөө МАНАН ын шүүгчид нь дампууруулаад дуусгавал бүх амлалт худлаа гэдэг нь тодорхой болно биз
САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЖИШИГ ТОГТООХОД ЭРХ БАРЬЖ БУЙ НАМЫН ОРОЛЦОО ХАМГААС ЧУХАЛ.ТА БҮГД ХЭНИЙГ Ч ӨМГӨӨЛЖ ХАМГААЛАХГҮЙ БАЙХЫГ ЁСЧЛОН ХҮСЭЕ.
Зээл олгох болохоороо МАН итгэлээ үзүүлээд төлүүлэх болохоороо зайгаа бариад нөгөөдүүл нь төлөх чадваргүй гээд дав заалдсаар өршөөл.
Үнэн болов уу .
Эрх баригч нам гэлгүй бусад нам хамтарч тэмцэл явуулбал өгөөжтэй нэг нөгөө рүүгээ чихээд үр дүнгүй болгодог шдэ
АН-нхан их авсан гэсэн худлаа юмуу?