“Нюанс” хамтлагийн ахлагч Мөнхөөгийн Амарсанааг “Алтан гадас” одонгоор шагналаа

2022-01-28 15:111min1
3DA6C6D3-6B3D-4F11-AB42-F26501BD48B5

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч “Нюанс” хамтлагийн ахлагч Мөнхөөгийн Амарсанааг урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Алтан гадас” одонгоор шагналаа.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2022-01-29 07:15 at 07:15

    Нүдээ олсон шагнал.Дэлхийн сонгодогуудыг монголчуудадаа түгээх буянтай ажил хийдэг залуус.

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй