“Алтан-Өд” шагналт зохиолч Б.Сарантуяа Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаахаар болжээ. Тэрбээр 1995 онд УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг зохиолч, утга зохиолын ажилтан мэргэжлээр дүүргэсэн. 2012 онд “Сорхугтани” роман, “2014” онд “Сайн хаан Бат”, 2017 онд “Самар хатан” роман, 2019 онд “Сэтгэл залгигч хот”, 2020 онд “Тогосны цөс” романуудыг хэвлүүлсэн. Одоо Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.