XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдлаа. Тэрбээр салбартаа 30 орчим жил ажилласан юм.