Монгол Улс болон гадаад улс хооронд тээвэрлэж, илгээж буй ачаа бараанаас гарал үүсэл нь тодорхойгүй, гаалийн бүрдүүлэлтгүй хүнсний бүтээгдэхүүн, амьтны гаралтай хориотой бараа бүтээгдэхүүн илэрч дотоодын болон гадаад улсын хууль тогтоомжийг зөрчих явдал гарсаар байна.
Иймд Монгол Улсын Конссулын газраас ачаа тээвэр, карго үйлчилгээ үзүүлэгч байгууллага тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг сайтар шалгаж, баримт бичгийн бүрдлийг хангах, хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэхээс зайлсхийх, бараа бүтээгдэхүүн илгээж буй иргэд гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн, хориотой эд зүйлс илгээж хууль, журам зөрчихгүй байхыг анхааруулж байна.
Гарал үүсэл нь тодорхойгүй, гаалийн бүрдүүлэлтгүй ачаа, бараа тээвэрлэх, илгээх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд ачаа тээврийн үйлчилгээнд хориг тавих, торгууль ногдуулах, иргэд эд зүйлс, хөрөнгө мөнгөөр хохирох эрсдэлтэйг сэрэмжлүүлж байна.