2022-01-27 15:081min00

“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох тамирчид хувцас, хэрэглэлээ хүлээн авлаа

0d4b7d9e20ed6df4b49521cf98ac22398cd00083

“Бээжин-2022” өвлийн олимпод цанын төрлөөр улсаа төлөөлөн оролцох эрх авсан ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар олимпын наадмын нээлт болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас, хэрэглэлээ өнөөдөр гардан авчээ. Цаначид “Скай Ресорт”-т бэлтгэлээ базааж буй бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс хувцас гардуулан өгөх ёслолыг цомхон хүрээнд зохион байгуулсан байна.

Олимпод оролцох Монголын багийн хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани урласан билээ. Монголын олимпын баг ирэх даваа гарагт Бээжинг зорино.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй