2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 334,704,078.08 төгрөгийн үнийн дүн бүхий 1,335,065 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Глобал монголиа холдингс” ХК (HML +14.04%), “Ариг гал” ХК (EER +11.47%) болон “ЛэндМН ББСБ” ХК (LEND +7.23%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Базальт” ХК (MBW -7.38%), “Монгол шуудан” ХК (MNP -5.85%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID -4.54%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 90,838 ширхэг нэгж эрхийг 41,065,060 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 100 ширхэг үнэт цаасыг 9,986,000 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.95 хувиар буурч 41735.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,806,087,786,819.69 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ