Дорноговь аймгийн ЗДТГ-аас удахгүй болох сар шинийн баярын үеэр хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахгүй байх талаар сумдын Засаг дарга нар, уяачдын холбоодод анхааруулжээ.
Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол, насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрныжагсаалтын хэрэгжилтийг хангаж 11 дүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан байна.