Халдварын тархалт өндөр байгаа энэ цаг үед ойрын хавьтал болох эрсдэл хүн бүрт өндөр байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Гэр бүлийн бусад гишүүдээс аль болох өөрийгөө тусгаарлах
- Ам, хоолойг давс, нимбэг, содтай бүлээн уусмалын аль нэгээр зайлах
- Халуун бүлээн шингэн зүйлийг бага, багаар ойр, ойрхон уух
- Витамин С хоногт өндөр тунгаар /1000 мг/ уух
- Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
- Дасгал хөдөлгөөн хийх
- Тайван байх, сайн унтаж амрах
- Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
- Өрхийн гишүүд тус бүр өөрийн гарын алчуур, аяга, таваг, халбага, сэрээтэй байх
- Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл биеийн халуун, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ /пульсоксиметр/-г өглөө, оройд хянаж тэмдэглэх
Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах
– Халуурах
– Амьсгалахад хүндрэлтэй болох
– Цээжээр өвдөх
– Хэл яриа, хөдөлгөөний идэвх буурах