Хүүхдээ болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Хүүхдүүдэд галын аюулгүй байдлыг хангах талаар сургах
Хүүхдүүдэд гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, даван туулах талаар заах. Галын аюулгүй байдал яагаад чухал болохыг тайлбарлаж, гал түймэр, галын хэрэгсэл болон бусад дулааны эх үүсвэрийг ашиглахдаа аюулгүй зан үйлийг харуулах. Гал бол тоглоом биш харин хэрэгсэл гэдгийг тайлбарлах
Утааны дохиолол суурилуулах
Утааны дохиоллыг гал тогооны ойролцоо, унтлагын өрөө, гэрийн өрөө бүрд суурилуулах. Туршилтын товчлуурыг ашиглан утааны дохиоллыг сар бүр шалгаж, бүх батарейгаа жилд нэгээс доошгүй удаа солих хэрэгтэй. Утааны дохиолол ямар дуугардаг, сонсвол яах ёстойг хүүхдүүдээ хэлж өгөх.
Хүүхдүүдэд гал сөнөөгчийн тухай ярьж, ажлынх нь талаар тайлбарлах
Галын хувцас, маск өмссөн гал сөнөөгчийг харах нь хүүхдүүдэд айдас төрүүлдэг. Хүчилтөрөгчийн баг зүүсэн гал сөнөөгчид ямар харагддаг, дуугардгийг хүүхдүүддээ зааж өгөх. Гал сөнөөгчидтэй уулзаж, галын аюулгүй байдлын талаар суралцахын тулд тэднийг оршин суугаа орон нутгийн гал түймрийн газар, хэлтэстэй танилцуулж, ажил, мэргэжлийнх нь онцлогийг таниулах.
Чүдэнз, асаагуурыг гар хүрэхгүй газар хадгалах
Чүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших. Хэрвээ хүүхэд чүдэнз, асаагуур олсон бол түүнийг бариулахгүй байх, аюулын талаар нь тайлбарлах.
Хүүхдийг гал, дулааны эх үүсвэрээс хол байлгах
Хүүхдүүдийг зуух, лааны дэргэд хараа хяналтгүй орхиж болохгүй.
Хүүхдүүдэд 101 болон яаралтай тусламжийн дугааруудыг зааж өгөх
Хүүхдүүдэд 101 руу хэрхэн, хэзээ залгаж болохыг тайлбарлаж өгөх.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар