Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс мэдээллээ. Энэ үеэр Улаанбаатар төмөр зам ХНН-ийн орлогч дарга Д.Амарбаясгалан “Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд  импортын ачааг ачих ажлыг тус нийгэмлэгээс зохион байгуулж байна.  Эрээн хотын өргөн царигийн парк дээр ариутгалын иж бүрэн системийг ашиглалтад орсон. Бидэнд ирсэн мэдээллээр 26-27-нд шилжих 00:00 цагаас эхэлж, галт тэрэг солилцооны ажиллагаанд тавьсан хэсэгчилсэн хоригийг цуцалж, төмрийн хүдэр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс зэрэг ачааг төмөр замаар авч эхлэх төлөвтэй байна.

Нэгдүгээр сарын 28-нд Хөх хотын төмөр замын ТУЗ-ийн дарга, УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар цахимаар уулзаж, өргөн царигийн вагоноор Монгол Улсад ирэх импортын ачааг ачих үйл ажиллагааг эцэслэн тохирно” гэлээ.

By updown

One thought on “Нэгдүгээр сарын 27-ноос “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс, төмрийн хүдрийг төмөр замаар тээвэрлэж эхэлнэ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн