“Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг санал нэгтэй баталсан бөгөөд энэ талаар Туркойс Хилл Ресурс компаниас мэдэгдэл гаргасан байна.
Гүний уурхай олборлолтыг эхлүүлэх шийдвэр гаргаснаар 2023 оны эхний хагаст тогтвортой үйлдвэрлэлд хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж тооцоолжээ. “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагч талууд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хэрэгцээг хангахад чиглэсэн, нэмэлт өөрчлөлт оруулсан санхүүжилтийн гэрээг байгуулахаар тохиролцсон талаар мэдэгдэлд дурдсан байна. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд “Туркойз Хилл Ресурс” компани Монголын Засгийн газрын 34 хувьд ногдож байсан 2.4 тэрбум ам.долларын зээлийг бүрэн хариуцахаар тохиролцсон. Энэхүү зээлд Монголын Засгийн газрыг төлөөлөн хэрэгжүүлэгч “Эрдэнэс Оюутолгой”-н нэрийн өмнөөс TRQ-ийн “Оюу толгой” компанид оруулсан хөрөнгийн хэмжээ болон 1.4 тэрбум ам. доллар болон нэмэгдүүлсэн хүүгийн 1 тэрбум ам.доллар багтсан. Түүнчлэн талууд газар доорх мониторингийн хамтын ажиллагааг сайжруулахаар тохиролцсон гэдгийг мэдэгдэлд тодотгосон байна. Гэрээнд оруулсан шинэчилсэн заалтаар гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардагдсан суурь санхүүжилтийн хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Энэ нь 2021 оны есдүгээр сарын 30-ны тооцооллоос 200 сая доллароор буурсан үзүүлэлт гэдгийг мөн тэмдэглэсэн байна. Гүний уурхайн үйл ажиллагааны нээлтийн ёслол өнөөдөр болох гэж байна. Уг үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголд ирээд буй “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар оролцож, хамтарсан мэдэгдэл хийх юм.
3 comments
unenhuu showuvhin danhan tolgoit
Бүгд найрамдах Рио тинто улсын ерөнхий сайд Якоб гэх нь холгүй байна да, ерөнхий сайдтай рамтарсан мэдэгдэл хийнэ ч гэх шиг, нэг улс байна да нэг компанийн л захирал шүү дэ хөл алдах хэрэггүй ууд уурхайн сайд хамтарсан мэдэгдэл хийвэл барав шүү дэ уг
Snadahuu